УБЦТС-ийн ажилтан шороонд даруулж амь насаа алджээ

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны 15:00 цагийн үед “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ”-ийн ажилтныг шороонд дарууллаа гэх дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн аврагчид очиход ТӨХК-ийн харьяа төвийн ажилтан кабелийн засварын ажил хийх явцдаа шороонд даруулж амиа алдсан байсныг ухаж гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Нас барсан ажилтан тус байгууллагын харьяа “Баруун түгээх төв”-д ажилладаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд ухсан нүхэнд цахилгаан дамжуулах ажлыг хийж байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
20
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
615620
24 эможи
keyboard_arrow_up