ШУУД : /2020.03.28/ Монгол Улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 3 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ОХУ covid-19 халдвараар өвчилсөн хүмүүсийн нэр болон явсан замыг шууд зарлаж байна. Өвчний нууц үе янз бүр байна. ОХУ-д гэхэд 14 хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрч байна. ДЭМБ вакцин 12-16 сарын дараа гарна гэж мэдээлсэн. Эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах тохиолдол маш их байна гэж ДЭМБ мэдээлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд яг өнөөдрийн байдлаар 2390 иргэнд 320 эрүүл мэндийн ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна. Халуун бууруулах болон өвчин намдаах эмийг тусгаарлах байранд оруулахгүй байгаа гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг иргэд нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг бид анхнаасаа судалсан. Гэхдээ тусгаарлах байр манай улсад боломжийн хэмжээнд байгаа мөн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэн хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг одоогоор авч үзээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-УБ чиглэлээр ирсэн нийт 206 хүнийг шинжилж хянаж дууслаа. Коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилж дууслаа. Гэхдээ дахин шинжилгээ хийж, хянана. Истанбулийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 11 тохиолдол:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

ШУУД ҮЗЭХ: /2020.03.28/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
615373
4 эможи
keyboard_arrow_up