Тусгай үйлчилгээний автобус найман чиглэлд явна

2020 оны 2 сарын 26

нийтийн тээвэр-н зурган илэрц

Нийслэлийн Онцгой комисс энэ сарын 24 буюу Цагаан сарын шинийн 1-нээс нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоохоор шийдвэрлэсэн. "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү түр зогсолт Сар шинийн баярын өдрүүд 24-26-нд үргэлжилж 27-ны өглөөний 08.00 цагаас нийтийн тээвэр хэвийн ажиллана.

Энэ хугацаанд нийслэлээс зөвхөн тусгай үйлчилгээний автобус гарган явуулж байна. Тус автобус төрийн болон үйлчилгээний албан хаагч нарт 8 чиглэлээр өглөөний 07.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл үйлчлэх юм. Тус автобусаар зорчих төрийн болон үйлчилгээний алба хаагчид ажлын үнэмлэхтэйгээ явахыг ТЦА анхаарууллаа. Тусгай үйлчилгээнд дунд оврын автобуснууд явах бөгөөд хөдөлгөөнийг онлайн камераар тогтмол хянана гэж Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнөөдөр мэдээллээ.

Найман чиглэлийг танилцуулбал: Орбит-Сүхбаатарын талбай-Улиастай Шархадны эмнэлэг-100 айл-Гэмтлийн эмнэлэг Офицерын ордон-Саппоро Чингэлтэй-Баянгол зочид буудал-Нисэх Баруун салаа-21 хороолол-3-р эмнэлэг Зүүн салаа-Баянхошуу-МУБИС Офицерын ордон-Налайх дүүрэг Бэлх-Дарь эх-ХӨҮСТ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614131
1 эможи

keyboard_arrow_up