Цагдаагийн алба хаагчид мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохицуулалт хийж ажиллаж байна

2020 оны 2 сарын 23

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан билээ.

Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар хамтран хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг хаалт байрлуулах ажлыг зохион байгуулан товлосон хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Баянзүрхийн товчоо, Өлзийтийн пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн пост гээд нийт 8 постод зам хаах тэмдэг, хаалт байрлуулаад байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс иргэддээ сэрэмжлүүллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614069
3 эможи

Зочин
2020-02-25 01:44
keyboard_arrow_up