Согтуу жолооч осол гаргаж гурван хүн гэмтжээ

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож гурван хүн гэмтээсэн осол өнгөрсөн шөнө гарчээ.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 00:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla Rumion маркийн машинтай мөргөлджээ.

Arslan.mn

Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна.

Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар/драгер/ шалгахад 1.87 хувийн согтолттой байжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613874
0 эможи

Зочин
2020-02-18 23:24
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up