НӨАТ-ын азтан маргааш тодорно

2020 оны 2 сарын 15

e barimt-н зурган илэрц

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Тодотгоход, өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-наас эхлэн  иргэдийн данс руу шилжүүлж дууссан. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авав. Цаашид Сангийн яам  НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
613784
2 эможи

Зочин
2020-02-15 23:07
Наад НӨАТ- ийн сугалаагаа зогсоо. Коронавирусын эсрэг арга хэижээнд зориул
Зочин
2020-02-15 20:57
keyboard_arrow_up