Онгоц, галт тэрэгний тасалбар захиалсан бол мөнгийг ШИМТГЭЛГҮЙ БУЦААН олгоно

админ
2020 оны 2 сарын 14

Arslan.mn

БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын  ээлжит бус хуралдаанаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоосон. 

Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн юм. Ийнхүү зогсоосонтой холбоотойгоор өнөөдөр БНХАУ чиглэлийн сүүлийн нислэгийг үйлдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613751
0 эможи

Зочин
2020-02-14 12:20
keyboard_arrow_up