Залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буурчээ

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулсан.

Аян хэрэгжих хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буюу 98 хэргээр  буурсан байна. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

"Ятгах тусам нягтал" аяны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурдвал:

  • Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн.
  • Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоёр төрлийн зөвлөмжийг 6,775 ширхэг хэвлүүлж төв орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэнийг олшруулан олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түгээлт, такси үйлчилгээ үзүүлдэг автомашинд наах ажил явагдсан.
  • Иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хаяг, шошгонд “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн үгийг хэвлэж, худалдаанд гаргасан.
  • Үүрэн холбооны оператор компанийн нийт 2,568,214 хэрэглэгч нарт “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн агуулгатай зорилтот мессеж хүргэсэн.
  • “Залилах гэмт хэрэг”, “Санхүүгийн луйвар” гэсэн хоёр зорилтод нэвтрүүлгийг хийсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613613
0 эможи

Зочин
2020-02-11 20:36
Ятгах тусам Нягтал
keyboard_arrow_up