ТЦА: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүсийн сургалтыг зохион байгууллаа

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цар хүрээ, шинж байдлын талаар ойлголт, мэдлэгийг алба хаагчдад олгож, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг олон улсынхтай харьцуулан шинжлэх, ослын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүсийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Тээврийн цагдаагийн албаны Орон нутаг, хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн нийт 30 алба хаагч хамрагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613319
0 эможи

Зочин
2020-02-04 13:43
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up