Төв банк аж ахуйн нэгжүүдээс 2.3 тэрбум ам.доллар худалдан авчээ

2020 оны 1 сарын 25

Төв банк аж ахуйн нэгжүүдээс 2.3 тэрбум ам.доллар худалдан авчээ

Төв банк үнэт металл худалдан авахаас гадна томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валют худалдан авч, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюу Толгой" зэрэг компаниас тодорхой хэмжээний валют худалдан авч нөөцөө нэмж байгаа юм. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Манай улсын гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжийн дунд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж багагүй жин эзэлдэг. Иймд ядаж эдгээр аж ахуйн нэгжийн валютын орлогыг Монголбанк худалдан авч, үүнийгээ хэлбэлзэл үүсгэхгүйгээр захад нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу тэгдгээрээс гадаад валют худалдан авч байгаа юм” гэсэн юм.

 Өнгөрсөн онд Төв банк зах зээлээс 2.3 тэрбум ам.долларыг худалдан авч, эргүүлээд 2.9 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна. Тодруулбал, Монголбанк дээр дурдсан аж ахуйн нэгжүүдээс авсан валютаа захад нийлүүлж, нэмээд Монголбанкнаас 0.6 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна.

Монгол Улсын Төв банкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Төв банк 2016 онд 18.6 тн, 2017 онд 20 тн, 2018 онд 22 тн, 2019 онд 15.1 тн үнэт металл худалдан авч нөөцөө нэмэгдүүлсэн байдаг. Өнгөрсөн оны тухайд эрх зүйн орчинтой холбогдуулан алт худалдан авалт буурсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612976
0 эможи

33h47wh740
2020-02-08 05:29
Зочин
2020-01-25 18:58
Зочин
2020-01-25 18:54
keyboard_arrow_up