ПРОКУРОР: Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний биелэлтийн талаар ХАМТАРСАН УУЛЗАЛТ боллоо

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Налайх, Багахангай дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, дүүргийн прокурорын газар хамтран шүүхээс оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний биелэлт, анхаарах асуудлууд”-ын талаар хамтарсан уулзалт зөвлөлгөөнийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү уулзалтанд Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба зэрэг шүүхээс оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавих, ял эдлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий ажил олгогч байгууллагуудын албан тушаалтнуудыг урьж оролцуулжээ.

Хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөр ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар санал солилцож, анхаарах асуудлуудын талаар ажил олгогч байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

Эх сурвалж: НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612872
0 эможи

ffllgkmplt
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 02:29
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up