СУДАЛГАА: Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгижээ

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

2019 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, 97.85 оноогоор Өмнөговь аймаг хоёрдугаарт орсон бол хамгийн бага буюу 37.35 оноотойгоор Булган аймаг сүүл мушгижээ.

Тус төвийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн жил тутам гаргаж байгаа аж.

 Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс боловсруулж дэлхий дахинаа олон нийтэд хамгийн ихээр зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадварыг хэмжих аргачлал эдийн засаг, засаглал, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн 4 үндсэн бүлэг 180 илүү шалгуур үзүүлэлтийн дагуу энэхүү судалгааг хийдэг байна.

Arslan.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми  “Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар ирсэн. Ийнхүү судалгааг хийснээр Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдолтой" гэв.

Энэ удаагийн дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байгаа бол удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд орсон. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгдсэн. 

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 2 оноогоор буурсан байна.  Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн тоо өссөн байгаа нь судалгаагаар харагджээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2019:

  1. Орхон- 100
  2. Өмнөговь- 97.85
  3. Дорноговь- 94.53
  4. Дархан-Уул- 94.02
  5. Дорнод- 87.14
  6. Говьсүмбэр- 80.81
  7. Сүхбаатар- 73.07
  8. Өвөрхангай- 71.84
  9. Увс- 71.65
  10. Сэлэнгэ- 71.42
  11. Хэнтий- 70.53
  12. Төв- 67.71
  13. Баян-Өлгий- 60.12
  14. Ховд- 59.76
  15. Хөвсгөл- 57.24
  16. Завхан- 54.63
  17. Баянхонгор- 48.24
  18. Дундговь- 46.59
  19. Говь-Алтай- 46.18
  20. Архангай- 39.11
  21. Булган- 37.35
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612853
0 эможи

nafa6kuxhb
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 02:26
ЦЭДЭН
2020-01-22 15:53
УУЛ УУРХАЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ,ИЧЭЭЧ
Зочин
2020-01-22 14:23
keyboard_arrow_up