“ЖАНЖИН СҮХ ШИГ ХИЙЦГЭЭЕ” цэргийн олон төрөлт спортын тэмцээн боллоо

2020 оны 1 сарын 21

Arslan.mn

Сүхбаатарын  ба цэргийн гавъяаны улаан туг, цэргийн гавъяаны одонт Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар ангиас Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний түүхт 127 жилийн ойг тохиолдуулан  “Одонт хороо” ахмадын зөвлөлийн нэрэмжит “Жанжин Сүх шиг хийцгээе” цэргийн олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлага, Монголын Гирийн спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат тамирчин Г.Үүрийнцолмон,   Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дэд дарга, Монгол улсын гавъяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Б.Баатарболд, Монголын Крикетийн холбооны ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер, Г.Баттулга нар хүрэлцэн нар оролцож, Гирийн спорт, Крикетийн спортыг алба хаагчдад сурталчлан таниулах ажлыг явуулж, тус ангид крикетын спортын хувцас, хэрэглэлийг бэлэглэлээ.

Уг тэмцээнийг алба хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай  албаны бэлтгэл, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх,  ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлог байлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612820
2 эможи

Зочин
2020-01-22 06:18
Одонт хорооны хамт олондоо амжилт хүсье
Зочин
2020-01-22 03:46
Зочин
2020-01-21 19:10
keyboard_arrow_up