Нэгдүгээр эгнээнд зогсож буй жолооч нарыг ТОРГОНО

2020 оны 1 сарын 04

Arslan.mn

Нийтийн тээврийн автобусны буудал болон замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээнд зогсож буй суудлын автомашины жолооч нарыг өнөөдрөөс эхлэн Зөрчлийн хуулиар торгож байхаар боллоо. 

Дээрх ажлыг ТЦА, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

Энэ үйл ажиллагаа нь нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх, нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсдог жолооч нарт хариуцлага хүлээлгэх зорилготой гэдгийг мэдэгдэж байна. Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болоод байна. 

Учир нь нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байгаа аж. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612289
4 эможи

4rskt0g204
2020-02-08 05:24
Зочин
2020-01-05 17:38
3n udaa torguulsan bol daraagiin udaa erhiig ni hasah heregtei .
ИРГЭН
2020-01-05 12:29
САЙН ТОРГОЖ ТОРГУУЛИА ДОР НЬ ТӨЛҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.УДАА ДАРАА 2-ООС ДЭЭШ УДАА ЗӨРЧВӨЛ БАРИВЛАХ ХЭРЭГТЭЙ.НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХИЙХ Л ЁСТОЙ.БУСД НЬ ДҮРМЭЭРЭЭ ЯВААД БАЙХАД ХАЛТУУРЧИД ХУУЛЬ БУСААР ДАВУУ ЭРХ ЭДЛЭЖ ТААРАХГҮЙ.
зөв
2020-01-05 09:47
НЭГ дүгээр эгнээг халтуур хийгч нар эзлээд удаж байна. САЙН торгох ёстой
baid
2020-01-04 22:06
Хувиараа тээвэр хийгчид байхгүй бол хөгшид хүүхэд эмэгтэйчүүд хэцүүднэ шүү .Хүч чадалтай нь автоьусанд дайрч ордог юм шүү.Дарга нараа.Хэдэн прүсс Улаанбаатарчуудын аминд орж байнаа.
s
2020-01-04 19:49
Ard tumnii halaas uhdagaa boli tsagdaa naraa yagad tatvaraa tulsun jolooch nar zamaar yavj boldgui torguuldag yum be hurelsuhee naad humuusee zugeer lajilaa hii gej heled ug
Зочин
2020-01-04 16:03
keyboard_arrow_up