З.Баянсэлэнгийг өмгөөлөгчгүйгээр хаалттай шүүгээд цагдан хорилоо

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

38 хоног хоригдсон Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр Үндсэн хуульд заасан язгуур эрхээ эдэлж чадсангүй. Бүтэн сар гаруйн хугацаанд хоригдохдоо өмгөөлөгч авах хүсэлтээ  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан ч шүүх З.Баянсэлэнгийг өмгөөлүүлэх эрхээр хангасангүй. Харин хаалттайгаар өмгөөлөгчгүй шүүсний эцэст үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав. Түүнийг 2016 онд сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс жилийн дараа буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  Төрийн банкны санхүүжилтийн гэх  асуудалд  холбогдуулан шалгаж эхэлсэн.Ингэхдээ салбарын сайдаар ажиллаж байхдаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын байрыг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулан худалдан авалт хийж,  улсыг хохироосон хэмээн буруутгасан байдаг. Гэтэл сайд дангаараа асуудал шийдэх, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхгүй.  Танхимаараа хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргаж, Ерөнхий сайд тогтоолыг баталж Хууль зүй, дотоод хэргийн сайд хяналт тавьж, Сангийн сайд төсөв мөнгөний асуудлыг хариуцдаг гээд олон шат дамжлага бүхий буух эзэн буцах хаягтай. Гэтэл шийдвэр гаргаж тамга атгасан нь биш төсөл  боловсруулсан төдий эзэн хоригдож байгаад гайхах хүн олон байгаа юм.

З.Баянсэлэнгэд хамаатуулж буй Төрийн банкны 20 тэрбумын гэх зэрэг тухайн үед Сангийн сайдын зөвшөөрлийн дагуу  Төрийн банкнаас гараад явчихсан байдаг. Цааш нь мөшгивөл 20 тэрбумыг БНХАУ-ын “Шинжиан Шинфа” ХХК-д өгсөн  баримт бий. Хятадын хөрөнгө оруулалттай ”Шинжиан Шинфа” Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай. Зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой гэсэн утгатай тайлбар ч байдаг. Энэ мэтээр З.Баянсэлэнгэд хамааралгүй асуудлыг бөөгнүүлж ирээд түүнд наачихсан. Тэр дундаа асуудлын гол зангилаа болсон Төрийн банк,  “Шинжиан Шинфа”-тай холбоотой асуудлыг яаж ч хичээгээд З.Баянсэлэнгэд наалдуулах боломжгүйг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Л.Мөнхсайхан: ШҮҮХ З.БАЯНСЭЛЭНГИЙГ ӨМГӨӨЛҮҮЛЭХ ЭРХЭЭР ХАНГАСАНГҮЙ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 21-нд болсон шүүх хуралдааны үеэр З.Баянсэлэнгэ өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч сонгох хүсэлт гаргахад түүнийг цагдан хорьсон байдаг. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Халиун, Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр нарт өмгөөлүүлэх хүсэлт удаа дараа гаргасан ч олон янзаар аргалсаар шийдэж өгөлгүй өнөөг хүрчээ. Ийнхүү сар гаруй хугацаанд шүүх бүрэлдэхүүн түүний өмгөөлүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй учраас өчигдрийн шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчгүй оролцсон юм. З.Баянсэлэнгийг өмгөөлөх гэрээ хийсэн Л.Мөнхсайханыг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй төдийгүй шүүх танхимд ч нэвтрүүлсэнгүй. Тэрээр “Өмнөх шүүх хурлын үеэр З.Баянсэлэнгийн өмгөөлөгч  Б.Оюунбилэг шүүгчээс татгалзах хүсэлт гаргахад  хүлээж аваагүй, хуралдаан даргалагч эрх мэдлээ хэтрүүлсэн байдаг. Хуралдаан даргалагч эрх мэдлээ хэтрүүллээ хэмээн нийт шүүгчдээс татгалзсан хүсэлтээ гаргаж Ерөнхий шүүгчид танилцуулах гэсэн боловч мөн л татгалзаж хуралдааныг үргэлж­лүүлсэн. Үүнээс болж өмгөө­лөгч шүүхэд байр сууриа илэрхий­лэхэд шүүгч Б.Халиун, өмгөө­­лөгч Б.Оюунбилэг нар маргалд­сан. З.Баянсэлэнгэ өөрийнхөө өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаа­луу­лах боломжгүй боллоо гээд татгал­заж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан.

Гэтэл шүүхээс өмгөөлөгчөөсөө татгалзангуут нь цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ талаар Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Хоригдсоноос хоёр хоногийн дараагаас эхлээд надаар өмгөөлүүлэх хүсэлтээ удаа дараа гаргаж ирсэн ч Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэхгүй, гараараа бичсэн хүсэлт шаардах зэргээр аргалж, тоглоом хийж хуульд заасан тав хоногийг тултал хүлээлгэж ирсэн. Тиймээс шүүгч нарынхаа шийдвэрийг хянах хэрэгтэй хэмээн Ерөнхий шүүгчид удаа дараа хандсан ч гомдол гаргах эрхгүй гэсээр өнөөг хүргэлээ. З.Баянсэлэнгийн өмгөөлүүлэх эрхээ хангуулах талаарх хүсэлтэд Б.Халиун шүүгч хариу өгөхгүй, өмгөөлөгч миний биеийг хэргийн материалтай танилцуулаагүйгээс З.Баянсэлэнгэ шүүх хуралд өмгөөлөгчгүй орлоо. Иргэн өмгөөлүүлэх, прокурор, улсын яллагчтай мэтгэлцэх тэгш эрхтэй. Үндсэн хуульд зааснаар хуульзүйн туслалцаа авах эрхтэй. Энэ эрхийг хангахгүйгээр шүүх хуралдаан болох боломжгүй. Чингэлтэй дүүргийн шүүх өмгөөлүүлэх, хуульзүйн туслалцаа авах эрхийг эдлэх гэсний төлөө цагдан хорьсон нь буруу. Энэ асуудлаар гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хүлээж авахгүй байгаа нь шүүхийн тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандана. Иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл эрхээ хамгаалахаар шүүхэд гомдол гаргах, хуульзүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах эрхтэй гэсэн заалтыг Ерөнхий шүүгч эс үйлдэхүйгээр зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна. Цэц бусад хууль Үндсэн хуультай зөрчилдөж байвал хүчингүй болгох эрхтэй. Цэц тогтоолыг хууль бус гэж үзвэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах үндэслэл болно. Хэргийн материалтай танилцуулаагүй учраас ямар ч мэдээлэл алга” гэсэн юм.

Т.Мандухай: ЯДАЖ ЦАМЦЫГ НЬ СОЛЬЁ ГЭЖ ГУЙСАН Ч ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

Өчигдөр өглөө 09:00 цагт товлогдсон шүүх хурлын үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна МАХН-ын гишүүд дэмжигчид 70 гаруй хүн шударга шүүхийг шаардсан утга бүхий уриа лоозон барьж жагсав. Мөн сайд асан З.Баянсэлэнгийн эгч, хамаатан садан ирсэн юм. Энэ үеэр З.Баянсэлэнгийн эгчийнх нь хүүхэд Т.Мандухай “Өмнөх шүүх хурлаар өмгөөлүүлэх эрхээ эдэлье гэсний төлөө шууд цагдан хорьсон. Долоо хоногт хоёр удаа эргэлтийн өдөртэй байсан ч зөвхөн хоёр хүнд л эргэх бичиг өгдөг. Бусад ах, дүү, хамаатан садныг тусгай бичиггүй гээд уулзуулдаггүй байсан. Бид сүүлийн арав гаруй хоног уулзаагүй. Өнөөдөр /өчигдөр/ шүүх хуралд ирэхэд нь хорих ангид очиж хувцсыг нь солиулах гэсэн ч зөвшөөрөөгүй. Шүүхийн гадна ирээд ядаж цамцыг нь солиулаад оруулья гэсэн ч солиулаагүй.

Хоригдож байх хугацаанд ходоод нь нэлээд өвдөж, хавагнасан. Өмнө нь ходоодны шархаа эмчлүүлсэн байсан нь сэдэрчих шиг боллоо. Хоригдож байх хугацаанд ах маань нас барсан. Бид хүн ёсоор салах ёс хийлгэмээр байна гээд ахыгаа нас барсныг гэрчилсэн баримтуудыг өгч хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүйд гомдолтой байна. ХЭҮК-иос бичиг ирүүлсэн ч гурван шүүгчийн нэг нь ч танилцаагүй гээд ахтай салах ёс хийлгээгүй. Эгч маань буруу зүйл хийгээгүй учраас ядаж шударга шүүхээр шүүлгэхийг хүсч байна” гэсэн юм.

ТӨРИЙН ӨМЧИД ҮЛДСЭН “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-НЫ ХЭРГЭЭР З.БАЯНСЭЛЭНГИЙГ БУРУУТГАЖ  ХОРИВ 

Шүүх хуралдаанаар сайд асан З.Баянсэлэнгэд   Төрийн банк,  БНХАУ-ын “Шинжиан Шинфа”-тай холбоотой 20 тэрбумын хэрэг хамааралгүй гэж үзэж тусгаарлав. Ингэснээр дээрх хэргийг З.Баянсэлэнгэтэй хамт шалгагдаж байсан М.Болортуяа нарын хүмүүст холбогдуулж Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжлүүлэн шалгахаар болсон бол З.Баянсэлэнгэд   холбогдох Түрээсийн орон сууцны гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хамгийн хачирхалтай нь З.Баянсэлэнгийг буруутгаж хаалттайгаар өмгөөлөгчгүй шүүгээд цагдан хорьсон “Түрээсийн орон сууц” өмнө нь ч, өнөөдөр ч, төрийн өмчид үлдсэн. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан айлууд түрээсийн мөнгөө төрд тушаагаад хууль журмын дагуу амьдарч байна. Гэтэл төрийн өмчийг шамшигдуулсан мэтээр З.Баянсэлэнгийг буруутгаж байгаа нь цэвэр хэлмэгдүүлэлт гэдгийг хуульчид хэлсэн юм.

З.Баянсэлэнгэ энэ удаагийн шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцож, эрхээ хамгаалуулах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн гомдол хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэж үргэлжлүүлэн хорихоор болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.29  БААСАН  №237  (6204)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
611016
12 эможи

Болор
2019-12-04 06:17
Монголыг идэж бгаа 30 гэр бүлээ ингэж шүүгээсэй энэ арай бна
Зочин
2019-12-01 23:36
Баянсэлэнгэд арай л хорсолтой хандаж байх шиг. Ил цагаан идсэн нөхдүүдээ ингэж байгаагүй хирнээ гарын дор эмэгтэйг арай чдээ. Жинхэнэ акулуудаа яах гэж байна? Манай хууль гэж гууль болсон. Нотлогдоогүй бол хэнийг ч хэрэгтэн гэж үздэггүй чинь яалаа????
Зочин
2019-12-01 23:36
Баянсэлэнгэд арай л хорсолтой хандаж байх шиг. Ил цагаан идсэн нөхдүүдээ ингэж байгаагүй хирнээ гарын дор эмэгтэйг арай чдээ. Жинхэнэ акулуудаа яах гэж байна? Манай хууль гэж гууль болсон. Нотлогдоогүй бол хэнийг ч хэрэгтэн гэж үздэггүй чинь яалаа????
Зочин
2019-12-01 23:36
Баянсэлэнгэд арай л хорсолтой хандаж байх шиг. Ил цагаан идсэн нөхдүүдээ ингэж байгаагүй хирнээ гарын дор эмэгтэйг арай чдээ. Жинхэнэ акулуудаа яах гэж байна? Манай хууль гэж гууль болсон. Нотлогдоогүй бол хэнийг ч хэрэгтэн гэж үздэггүй чинь яалаа????
зочин
2019-12-01 01:40
Хэрэг хийсэн хийгээгүй нь дараагын асуудал. 1-т ѳмгѳѳлѳгч заавал авах хэрэгтэй, мѳн авах боломжыг нь хангах үүрэгтэй. Шүүх....
vo
2019-11-30 20:05
hulgaich hun shorond orj ulsaa hohirolgui bokgoh yostoi
H
2019-11-30 16:47
Akuluudaa bariach ee.
за
2019-11-30 15:12
өмгөөлүүлэх эрх нь хаачив аа
Иргэн
2019-11-30 14:13
Юу гэж өмгөөлөгчгүй байхав дээ. Худлаа ярьж байна. Баянсэлэнгэ гэдэг авгай юм үзээгүй боловсрол нимгэн шуналтайгаасаа болоод шоронгийн хүн болсон шүү дээ
Zochin
2019-11-30 13:36
Ene emegteid buruu zondoo l bgaa bh Gehdee iluu ihiig idsen uusan humuus narand jargaj yavaa shuudee tsamtsyg ni soliulaad horihguidee
Зочин
2019-11-30 13:01
Mongol Ylsiin xvnii erxiin komiss gj 1 ym bnuu dyygaraach bogsiig umuurch vxex shaxsan
Зочин
2019-11-30 12:59
Zaa tegeed Yndarmaagaa xorioch bayar bayartsogt sxanbileg ebigee xorioch 1 emegteid omgoolvvlex erxiign xasaad dvvgiinxn ajil ywdlaar ochyylaxgui xoriod bdag ymar deerelxvv bolsiimbee ed chin
зочин
2019-11-30 09:05
бөгс одбаярын асуудлыг шийдэж чадахгүй тэтгэвэрийн хөгшид
зочин
2019-11-30 09:04
үндсэн хуулийн цэц юугаа мэдэхийн өгсний хүний асуудлаа шийдэж чадахгүй тэтгэвэрийн хөгшидийг
zochin
2019-11-30 09:02
баянсэлэнг амьсгалаа хийсэн хэргийнхээ төлөөсийг үүрэх л ёстой өмнө хаана ажиллаж хахууль авсан асуудлаар халагдаж байсан нөхөр энхбаярын түрийнв наалдаж жинхэнэ идэж уухыг үзүүлж амьдрал нь ямар болсоныг хүн бүр харсан байхаа ард түмэн сохор биш шүү
Zochin
2019-11-30 08:06
Manai huuliinhan mash muu ajillaj baiga shuu de hen neg hunii ushuu avaltaar shiiddeg zurshiltai
Иргэн
2019-11-30 07:22
Зөв энэ их л далжигнаж байсан авгайг өмгөөлөгчгүйгээр ял өгч шүүсэн нь зөв шүү иймэрхүү будлианы хүмүүсийг өмгөөлөгчгүйгээр шүүх хэрэгтэй ард түмний татварын мөнгөнөөс хулгай хийчээд яах гэж өмгөөлүүлэх гээд баыгаан Энхбаярын сонгуулийн мөнгийг гаргаж өгөөд өөрөө шоронд орох нь дээ хохь ньээ эх орон ард түмнээ бодохгүй яасын 20 дээш жил өгөөрэй
Иргэн
2019-11-30 07:04
Зөндөө том хэргүүдийг замхраагаад өнгөрөөдөг мөртлөө нэг муу эмэгтэйд ядаж өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээсэй
Иргэн
2019-11-30 00:08
Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэр эрхээ эдлэлгүй шүүх хурлаар оржээ! Хүний эрхийн комисс дуугарах ёстой!
Иогэн
2019-11-30 00:04
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс ийм асуудал дээр дуугарах уу? Өгзөгний асуудал дээо дуугарсан !
Зочин
2019-11-29 10:12
keyboard_arrow_up