Өнөөдөр 11:00-11:10 цагийн хооронд хотын гол уулзваруудыг хаана

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас “Хичээх өдөр” арга хэмжээг энэ сарын 29-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулах гэж байна. Уг өдөр жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлахыг  тус байгууллагаас уриалж байна.

Жолооч нар ганц энэ өдөр бус өдөр бүр хичээвэл жилд 500-600 зам тээврийн ослоор амиа алддаг байдал арилна гэж ТЦА-аас анхаарууллаа. 1939 оны дайнд 200 орчим хүн, 1945 оны чөлөөлөх дайнд 400 орчим хүн амиа алдсан. Гэтэл энэ цагт өдөр бүр дайны үеийн байр байдалтай байгаа юм. Тиймээс хүн бүр дор бүрнээ өдөр бүр хичээх хэрэгтэй гэлээ.

2019 оны эхний 11 сарын байдлаар 1229 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Гэмт хэргийн улмаас 324 эрдэнэт  хүний амь нас, 1004 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Осол, гэмтэл нь ихэвчлэн орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс шалтгаалан гарч байна. 

Тиймээс маргааш хүн бүр дор бүрнээ хичээж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа. 

Хичээх өдрөөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм. Мөн зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610991
1 эможи

Зочин
2019-11-29 10:12
keyboard_arrow_up