Эргүүлийн автомашинуудад засвар хийлээ

2019 оны 11 сарын 25

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагч нар эргүүлийн автомашинуудад засвар хийхэд шаардлагатай 9.9 сая төгрөгийн зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, дүүрэг, орон нутгийн удирдлагуудаар шийдвэрлүүлжээ.

Дээрх ажлын хүрээнд “Киа рео” маркийн 2, “Hyundai accent”  маркийн 2, нийт 4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Автобааз болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өвлийн дугуйны гүйлт норм нь дууссан болон өвлийн улирлын дугуйгүй 117 автомашинд 468 дугуйг худалдан авах зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн өгсөний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610920
0 эможи

Зочин
2019-11-26 00:25
keyboard_arrow_up