НХЭГ-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шахмал түлшний нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийлээ

2019 оны 11 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Тэглэл өнөөдөр тус хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус компаний Тахилт салбарт шахмал түлш савлах ажлыг хийж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:

Arslan.mn

НХЭГ, Тавантолгой Түлш компанитай хамтран сайжруулсан түлш савлах 500 ажлын байрыг зарласан. Өнөөдөр шахмал түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор манай хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Тавантолгой түлш компаний Тахилт дахь салбарт шахмал түлш шуудайлах ажлыг хийж байна. Тус компаний хувьд нийслэлийн 200 гаруй мянган өрхийг шахмал түлшээр ханган ажиллаж байна. Цаг агаар хүйтэрч эхэлж байгаа энэ өдрүүдэд иргэдэд хүргэх түлшийг тасалдуулахгүй байх нь хамгийн чухал. Тиймээс бид хамт олноороо энэ ажлыг санаачлан хийж байна. Бусад төрийн байгууллагуудыг ч мөн нэгдэхийг уриалж байна. Нэг шуудайг 300 төгрөгөөр шуудайлдаг бөгөөд  тус компани нас, хүйс заахгүйгээр ажилд авна. Иргэдийн хувьд бүтээмж өндөртэй ажиллаж чадвал сард 1,200,000 төгрөг хүртэл цалин авах боломжтой. Үүнээс гадна бид Тавантолгой түлш ХХК-ий зарим хүний нөөцийг бүрдүүлэлтийг бүрдүүлж хамтран хийж байна.

Тавантолгой түлш компаний Эхлэлийн агуулах хариуцсан нярав М.Даваасүрэн:

Arslan.mn

Манай салбар Тавантолгой хувьцаат компаний баруун жигүүр буюу Толгойт, Тахилт , Сонгинохайрхан дүүргийн 1-3, 20, 22, 32,  дугаар хорооны  өрхүүдийг шахмал түлшээр хангаж ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт зургаан дундын агуулах, гурван бааз үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 69 тонн түлш манай баазад байна. Өчигдөр 52 тонн нүүрсийг борлуулалтын цэгүүдэд түгээсэн. Өнөөдөр НХЭГ-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  бидний ажилд туслах, шахмал түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хүйтний эрч нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд шахмал түлшний хэрэглээ ч дагаад нэмэгдэж байна.  Энэ үед бидний ажилд туслаж байгаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Үүнээс гадна өнөөдөр 20 орчим иргэд ажиллахаар ирсэн байна. Бүтээмж өндөртэй байгаа учир бид баяртай байна. Манай бааз өдөрт 25-32 тонн нүүрс буюу 1000 гаруй шуудай түлш савлаж иргэдэд хүргэж ажилладаг. Тавантолгой түлш ХХК-д ажиллахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Цалингаа хоёр хоноод л тавьдаг учраас чирэгдэл багатай.

Arslan.mn

НХЭГ-аас Шахмал түлш савлах ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах бөгөөд гэрээ байгуулан ажиллах иргэд дараах гурван дүүргийн найман цэгт ажиллах юм байна.

Үүнд:

Цэгийн нэр

дүүрэг

байршил

1

Цайз

Баянзүрх

19 дүгээр хороо Цайз захын зүүн талд

2

Америк элчин

Баянзүрх

2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд

3

Хангай

Сонгинохайрхан

10 дугаар хороо Хангай зах дотор

4

Тахилт

Сонгинохайрхан

22 дугаар хороо Тахилт

5

Дөлгөөн нуур 1

Сүхбаатар

9 дүгээр хороо Алтайн 10 тоот

6

Дөлгөөн нуур 2

Сүхбаатар

9 дүгээр хоро Алтайн 9 тоот

7

Дөлгөөн нуур 3

Сүхбаатар

9 дүгээр хороо 100 айл

8

Энканто

Хан-Уул

6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610868
2 эможи

irgen
2019-11-26 08:00
Turiin albaniihan er in helber bdag duu zurag awahuulah gej l ajil hiideg bh
Зочин
2019-11-23 16:38
keyboard_arrow_up