Иргэн 70 тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байжээ

2019 оны 11 сарын 23

түүхий нүүрс зурган илэрцүүд

Засгийн газар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Гэтэл тус шийдвэрийг зөрчсөн тохиолдол сүүлийн үед их гарч байгааг албаныхан мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албаны энэ сарын 21-ний хяналт, шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн “Бридж” Бетон зуурмагийн үйлдвэрийг шалгахад хашаанд дөрвөн тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байсан. Мөн тус дүүргийн 24 дүгээр хороо иргэний хашаанд 70 тонн түүхий нүүрс хадгалж, галлагаанд хэрэглэж байсан бол Баянзүрх дүүргийн  20 дугаар хороо Гачууртын замд “Nissan Wingroad” маркийн авто машин 150 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн шалгасан байна.

Зөрчлийн тухай хуулиар нийслэлд түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610862
2 эможи

Зочин
2019-11-23 16:38
Зочин
2019-11-23 14:18
keyboard_arrow_up