МХЕГ: Кембриджийн сургалттай гэх зарим сургууль ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ байжээ

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд болон мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиудад хийсэн шалгалтаар  өмнө нь ямар нэгэн шалгалтад хамрагдаж байгаагүй 10 сургуулийг хамруулжээ. 

Шалгалтад хамрагдсан ЕБС-иудын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Мөн зориулалтын бус газарт сургалт явуулж, мэргэжлийн бус гадаад иргэнээр хичээл заалгаж байсан нь тогтоогджээ. 

КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ГЭЖ ЗАРЛААД ӨНДӨР ТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЯВУУЛДАГ Ч ТИЙМ СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

Харин олон улсын сургалтын хөтөлбөртэй ЕБС-дад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Олон улсын хөтөлбөртэй гэх ЕБС-иудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар өөрсдийгөө Кембриджийн хөтөлбөртэй сургалт явуулдаг гэж зарлан, өндөр төлбөр авдаг ч сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байсан. Эцэг, эхчүүд хүүхдээ Кембриджийн хөтөлбөртэй сургуульд оруулахыг эрмэлздэг. Гэтэл Кембриджийн хөтөлбөртэй сургалтыг явуулахдаа тухайн улсаас зөвшөөрөл авсан, зориулалтын барилгад Кембриджийн сургалт явуулах эрхтэй багштайгаар үйл ажиллагаа явуулдаг. Шалгалтад хамрагдсан сургуулиудаас "British school", "Орчлон", "Орхон Хасуй", "Улаанбаатар элит" гэсэн дөрвөн сургууль албан ёсны сургалт явуулах эрхтэй байсан.

Тусгай зөвшөөрлийн зөрчилтэй сургуулиуд байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө  Кембриджийн  хөтөлбөртэй  гэж  зарлаад  өндөр  төлбөрөөр  сургалт явуулдаг ч сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй зөрчил түгээмэл байна.

Мөн бүртгэлтэй хаягаасаа өөр байршилд сургалт явуулдаг, ААН-ийн гэрчилгээ нь өөр компанийн нэр дээр гэх мэт нийтлэг зөрчил нийтлэг илэрсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ:

i

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610827
0 эможи

Зочин
2019-11-25 09:12
Нэрийг гь зарлаач.
Зочин
2019-11-23 13:30
Нэг ёсондоо залилан байна ж шүү дээ төлбөрийг нь буцааж авцгааж эцэг эхэд нь өг цэвэр залилан луйвар байна
Зочин
2019-11-23 13:27
Маш их мөнгө авч байгаа зөвшөөрөлгүй сургуулиудыг энд нь аваачэжэзарлаж төөлбөрийг нь хэвийн х
keyboard_arrow_up