АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэр бүхий 21 албан тушаалтныг шалгаж байна

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна.

Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. 

Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. 

Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Тухайлбал, ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
610796
1 эможи

Зочин
2019-11-22 03:55
irged
2019-11-21 21:16
Mongold er ne amidrah arga baina uu horino barovchlana alana talana yahaa tom majsi unav yaj avsan geed zovooh yum baina daa
zohcin
2019-11-21 21:13
Tsoo shine land 200 unaad yavaad baihiin gene yasan ataarhyy hyn be yagaad boldoggyi yum be tulburiin mahs olon heregsel baigaa shyy .Estoi Tamiin togoonii ulger gedeg l ene baih
zochin
2019-11-21 21:07
avto zamin hogjliin gazrin udirdlaguudig shalgaach tsoo shine land lexus unaal yavaad bhiim tsalingaaraa avah uu
keyboard_arrow_up