АТҮТ-ийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нарыг цагдан хорьжээ

2019 оны 11 сарын 20

Arslan.mn

Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудыг авлига авсан болон хууль бус үйлдэл гаргасан хэргээр баривчлан шалгаж байгаа юм.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А,Ш нар нь үгсэн хуйвалдан “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2,1 сая төгрөгийг авсан, нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр номертой гэрчилгээг гаргаж худал мэдээлэл бүртгэлийн систем оруулсан байжээ.

Тэдний эдгээр хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нэгжлэг хийн 48 цагаар хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлээгүй байхад тээврийн хэрэгслийг бүртгэх,  тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар хасагдсан тээврийн хэрэгсэлийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хээл хахууль авч заржээ. Мөн хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох,   ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610747
0 эможи

Зочин
2019-11-21 03:31
уншигч
2019-11-20 19:21
Төрийн алба дамбуу болж
иргэн
2019-11-20 16:56
ёооё энэ Төрийн албаныхан гэж Авилгалд автсан нэг Байгууллага хурган Албан тушаалтангууд байнаа, Төрийн албанд ер нь мар Шалгуураар ажилд авдаг юм болоо, байсхийгээд л Баривчилагдаад ачигдаад явчихлаа л гэх юмаа,
keyboard_arrow_up