СТАТИСТИК: Цахилгааны үнэ 12.9 хувиар өссөн

админ
2019 оны 11 сарын 20

Arslan.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувиар буураад байна. Гэхдээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Мах, сүү болон цахилгааны үнийн өсөлт хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлж буйг ҮСХ-ны эдийн засгийн статистикч Д.Баасан мэдээллээ. Тэрээр, “Нийт 7.6 хувийн өсөлтийн 45.5 орчим хувь нь махны үнээс хамааралтай. Гэхдээ энэ 10-р сараас мах бага зэрэг хямдарсан. Энэ нь хэрэглээний бараа, үйчилгээний үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурахад нөлөөллөө.

Хүнсний барааны бүлэг дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгдээд байгаа. Ялангуяа задгай сүүний үнэ өмнөх сартай харьцуулахад нэмэгдсэн. Бусад бүлгийг аваад үзэхэд цахилгааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.9 хувиар өссөн. Энэ нь орон сууц, цахилгаан болон түлшний бүлгийн үнэ 8.6 хувиар өсөхөд голлон нөлөөлөөд байна” гэв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекст хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлдөг байна.

Аймаг, орон нутаг дахь хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг авч үзвэл, Ховд, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Төв, Сүхбаатар, Говь-Алтай аймагт 0.1-0.7 хувиар буурч, Баян-Өлгий, Архангай, Хэнтий аймагт өөрчлөлтгүй, бусад аймагт 0.1-0.9 хувиар өссөн дүнтэй байна. 10-р сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Ховд аймагт 0.7 хувиар буурч, Дорнод аймагт 0.9 хувиар өссөн нь хамгийн их, бага дүн болж байна

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610745
0 эможи

Зочин
2019-11-21 03:31
keyboard_arrow_up