ФОТО: “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа

2019 оны 11 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын ураг удам уламжлалын холбоо ТББ хамтран “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.  

Үндэсний зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийгэмдээ нэр хүндтэй, үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн, нийгмийн баялгийг бүтээлцэж байгаа залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон гэр бүлүүд, Монголын үндэсний өв соёл, түүх, ураг удмын талаар судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтэд зэрэг нийт 500 орчим төлөөллүүд иржээ. 

Arslan.mn

Техник технологийг ашиглаж, угийн бичгээ хөтлөх боломжийг монгол түмэндээ хүргэх зорилготойгоор www.ugiinbichig.mn цахим хуудас болон ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх боломжтой программ хангамж гараад таван жил болж буй. 

Энэ хугацаанд 300 орчим овог удам тус программыг хэрэглэж байгаа ба цахим хуудсанд нь 126,878 хүн 106 орноос холбогдсон байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610742
0 эможи

Зочин
2019-11-21 03:31
keyboard_arrow_up