Арванхоёр давхраас 16 настай охин унаж амиа алджээ

2019 оны 11 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  III хороо, “Цамхаг” хотхоны 12 давхраас өчигдөр /2019.11.19/  16 настай охин унаж амиа алдсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Орон сууцны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 16 настай А нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.

Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
15
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
610728
22 эможи

Зочин
2019-11-21 03:23
keyboard_arrow_up