Чингис хааны онгоныг хуурамчаар хийх гэж байна гэв

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Чингис хааны онгоныг хуурамчаар хийх гэж байгаа талаар "Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо"-ны тэргүүн Д.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дэлхий нийтээрээ Их эзэн хааны онгоныг хайж, ямар байдалтайгаар оршоосон тухай ч олон төрлийн таамаг дэвшүүлдэг. Үүнийг нэг мөр болгон цэгцэлж, онгоныг хайх эрлийг албан ёсоор зогсоох тухай тушаалыг төрөөс гаргах ёстой гэж үзэж байна.

Их эзэн Чингис хааны онгон Хэнтий аймагт хадгалагддаг бөгөөд үүнийг хамгаалагч нар хамгаалдаг. Гэтэл Засгийн газраас Чингис хааны онгоныг хуурамчаар Хэнтий аймагт байгуулахаар төсөв мөнгө гаргаж байна.

Манай нийгэмлэг жил гаруй хугацаанд Засгийн газарт Чингисийн онгон байгаа газрыг тусгай хамгаалтад авах,  жинхэнэ онгонтой адилхан онгоныг өөр газар байгуулах саналыг удаа дараа хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тэгсэн мөртлөө Хэнтий аймагт аялал жуучлалын бүс байгуулан Чингис хааны онгоныг бүтээнэ гэж ярьж байна.

Хөндөж болохгүй зүйл гэж бий. Тиймээс хүндэтгэлтэй хандах учиртай бөгөөд хамгийн их магадлалтай газар орчныг төрийн хамгаалалтад авах нь зөв" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610690
0 эможи

Зочин
2019-11-20 05:20
keyboard_arrow_up