Хахуулийн хэрэгт холбогдсон БОАЖЯ-ныхныг шалгаж дуусав

админ
2019 оны 11 сарын 08

Arslan.mn

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарын дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны хоёрдугаар сарын 8-нд хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан билээ.

Д.Даваасамба тэргүүтэй дээрх хүмүүсийг БНХАУ руу самар гаргах зөвшөөрөл хүссэн иргэнээс хахууль авсан хэмээн буруутгасан юм. Тэднийг саатуулах үед эх сурвалжууд Д.Даваасамба 150, П.Бүчинжав нь 40, С.Баярхүү 20 сая төгрөгийн хахууль авсан хэмээж байв. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтыг Засгийн газраас 2001 онд баталж, түүнд 2008 онд Засгийн газрын 149 дүгээр тогтоолоор “08.02” гэсэн кодтойгоор хуш модны үр-самрыг оруулсан билээ. Үүнийг зөрчин Д.Даваасамба тэргүүтэй хүмүүс “Оюу цагаан барс” ХХК-ийн нэрээр хуш модны самрын 30 тн чөмөг, 600 тн яс экспортлох тусгай зөвшөөрөл олгохын тулд хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Уг нь энэ хэргийг АТГ-ынхан 2018 оны наймдугаар сард шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн байдаг.

НПГ-аас дээрх хүмүүст яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорын хяналтад буцаасан байв. Харин АТГ-ын мөрдөгч нар уг хэрэгт нэмж хийлгэхээр шүүхээс даалгасан ажиллагааг дуусган, прокурорын хяналтад дахин шилжүүлсэн аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610220
0 эможи

Зочин
2019-11-08 13:08
Зочин
2019-11-08 11:38
keyboard_arrow_up