“Барилгын салбарын ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох” судалгаа орон даяар явагдаж байна

админ
2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яам нь салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд, мэргэжлийн бригад, мэргэжилтэй ажиллах хүчний мэдээллийг агуулсан мэдээллийн санг үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Мэдээллийн санг байгуулснаар судалгаа, шинжилгээний суурь мэдээллийг бэлтгэж, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад хэрэглэхээс гадна төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох, ажиллагчдын эрх ашгийг хамгаалах, хэрэгцээт ажиллах хүчнийг бэлтгэх чиглэлд БСШУЯ, ХНХЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон чиглэлд ахиц гарна.

Мэдээллийн сангийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн мэдээлэл юм. Тус яам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Барилгын салбарын ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох судалгаа”-г орон даяар зохион байгуулж байна.

Уг судалгааны зорилго нь барилгын салбарт 2020 онд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг ажил мэргэжил, байршлаар тодорхойлж, салбарын бодлого тодорхойлогчид, дээд болон мэргэжлийн боловсрол сургалт, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, судлаачид болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршино.

Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, бригад, иргэд Та бүхэн доорх холбоосоор бүртгүүлж, судалгаандаа идэвхтэй хамрагдана уу.

1. Судалгааны асуулга бөглөх вэб хуудас руу нэвтрэх http://rilsp.gov.mn/barilga/

Вэб хуудас руу нэвтэрснээр судалгааны программ руу нэвтрэх болон бүртгүүлэх дараах цонх гарч ирнэ.

3. Бүртгүүлэх хэсгээс 

  • Байгууллага
  • Бригад
  • Хувь хүн гэсэн төлөвөөс өөрт тохирох сонголтыг хийж бүртгүүлнэ.

4. Бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээр программд нэвтэрч, судалгааны асуулгыг бөглөнө.

Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт:  77121286
                                                                     Дэлгэрхишиг:    88002247
                                                                     Жаргалсайхан: 99102997
                                                                     Хүрэл-Эрдэнэ:  99089216

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610169
0 эможи

Зочин
2019-11-07 16:07
keyboard_arrow_up