Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг шалгаж дуусав

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө. Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгаснаас Худалдаа хөгжлийн банкныханд давуу байдал олгосон гэх хэргийг нь шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлснийг эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн прокурор, мөрдөгчид шалгасан юм.

Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны (УНТЭ-ийн баруун хойд талд) 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610062
0 эможи

Зочин
2019-11-05 15:35
МӨӨГИ
2019-11-05 13:14
энэ хүү золйонд
Иргэн
2019-11-05 10:22
Энэхүү хэргийг шалгаж тогтоосон хуульчид Н.Мөнхбатын шуусанаас хэдэн хувийг нь салгаж тогтоосоныг шалгах л үлдлээ. Н.Мөнхбаттаны луйвардсан хулгайг төлөх нь ард иргэд бидний хөлс хүчээ шавхаж олсон татвар, бидний нуруун дээр үүрүүлсэн ачаа гэдгийг шалгаж тогтоолоо хэмээсэн хуульч нэртэй хулгайч нар огтхон ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй
keyboard_arrow_up