Ерөнхий сайд ТЕГ-ын дарга, ЦЕГ дарга нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь “САЙШААВ“

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 783 иргэнийг баривчилсан. 

Өнгөрсөн бямба гарагт тэдгээрээс 759 иргэнийг албадан нутаг буцааж, өчигдөр Хятадын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан 800 орчим Хятад иргэдийг цаг алдалгүй илрүүлэн зохих журмын дагуу албадан нутаг буцаах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа.

Arslan.mn

Цаашид улс эх орны үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ улам нэр төртэй сахин биелүүлэхийг хууль хүчний байгууллагынханд үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610021
12 эможи

Хардалт
2019-11-07 13:33
3 том даргад их хэмжээний валют өгсөн энэ нам дарагдлаа даа
Зочин
2019-11-05 00:34
зочин
2019-11-04 13:48
үүний цаана юу нуугдаж буй нь чухал байхдаа. Өөр олон жоом шиг хятадууд, өөр үндэстнүүд байхыг үгүйсгэхгүй л болов уу? 8 сард манай жуулчны байгууллагынхан хамгийн олон жулчин Хятадаас ирсэн, Олон жуулчин хүлээн авлаа гээд мэдэгдээд байсан. тэд нь энэ хүмүүс байсан нь ойлгомжтой байна.
ИРГЭН
2019-11-04 13:27
ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ ДОТООДЫНХОО УРВАГЧ ХУЛГАЙЧУУДЫГ ХОМОРГОЛОН ДАЙЧЛАН БАРИВЧИЛБАЛ ЭНЭ ЗГ-ЫГ ХҮ-ГИЙНХНИЙГ 2 ГАРААРАА ДЭМЖИЖ ДАХИН СОНГОХ БАЙХ ШҮҮ.АРД ТҮМЭНД ОЛИГАРХУУДААС САЛАХ НЬ Л ХАМГААС ЧУХАЛ.ХАРИН МАНАН-ГААР ДАХИН ДОРОМЖЛУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ЦУС УРСГАЖ БАЙЖ ТЭДНЭЭС САЛАХАД БЭЛЭН БОЛЧИХООД БАЙГАА ЦАГ ҮЕИЙГ САЙН БОДОЛЦООРОЙ.МОНГОЛЧУУД НЭГ Л БОСВОЛ ХЭН Ч ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ. 7САРЫН1-НЫ БАЯРЫН ХОРОНД ДАХИН ГЭНЭДЭХГҮЙГЭЭ АРД ТҮМЭН САЙН ОЙЛГОДОГ БОЛСОН.ТЭР ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ЗӨВХӨН ЭХЛЭЛ ДАДЛАГА БАЙСАН.ОДОО ЖИНХЭНЭЭСЭЭ УЛАЙРСАН ЦУСТ ХУВЬСГАЛ БОЛОХ МАГАДЛАЛ 100%.
keyboard_arrow_up