Сураггүй алга болсон оюутан охин гэрээслэл бичээд, амиа хорлосон байж болзошгүй

2019 оны 11 сарын 02

Сураггүй алга болсон оюутан охин гэрээслэл бичээд, амиа хорлосон байж болзошгүй

-УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ОЮУТАН ОХИН ӨРӨНД ОРСОНЫ УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛЭРЧЭЭ-

Өнгөрөгч аравдугаар сарын 23-ний өдөр Баян-Өлгий аймагт амьдардаг оюутан охин ахынхаа гэрээс хичээлдээ явлаа гэж гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Учир явдлыг тодруулбаас, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  аравдугаар сарын 23-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гараад эргэж ирээгүй.

Мөн өдөр аймгийн ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй аравдугаар сарын 29-ний өдрийг хүргэсэн билээ.

Сураггүй алга болсон 23 настай охиныг Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран  ар гэрийнхэн  нийлсэн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Харин охиныг Ховд голын зүг рүү ганцаараа явж байхыг нь харсан хоёр гэрчийн мэдүүлгээр дахин тухайн голд шумбалт хийснээр аравдугаар сарын 30-ний өдөр цогцсыг Ховд голоос олжээ. Талийгаач охин хэд хэдэн хүнд өр төлбөртэй байсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд гэртээ хэнд өртэй байснаа тэмдэглэн үлдээгээд гарсныг нь олж тогтоожээ. Улмаар охин ганцаараа Ховд голын зүг явж гол руу үсэрч амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэдний өдөр нас барсаныг эцсийн байдлаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариугаар тогтоох аж.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охин “ааваа, ээжээ охиндоо битгий санаа зовоорой” хэмээн бичиж үлдээсэн гэв. Мөн талийгаач би хэдэн хүнд өртэй байсан хэмээн нэрийг нь болон өрийн хэмжээгээ бичсэн байсан юм байна.

Охины цогцост хийсэн урьдчилсан үзлэгээр гадны ямар нэгэн нөлөө, шарх сорив байгаагүй ба живж амиа алдсан байжээ. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт нарийвчлан мөрдөн шалгаж байна. Тун удахгүй задлан шинжилгээ болон бусад нотлох баримтуудаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх аж.

Эх сурвалж: ISEE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
3
yay an post
2
sad an post
58
ouch an post
9
confuse an post
10
angry an post
11
609996
101 эможи

Zochin
2019-11-05 13:43
Ene medeelel hudlaa
Zochin
2019-11-05 13:43
Ene medeelel hudlaa
Zochin
2019-11-05 13:43
Ene medeelel hudlaa
Zochin
2019-11-05 13:43
Ene medeelel hudlaa
иргэн
2019-11-05 12:52
Амиа хорлох явдал эрт дээрээс байсаар ирсэн, байгаа, цаашид ч байх болно.Төр засаг огт хамаагүй. ТӨр хүний толгойг яаж захирах вэ...Өөрийнхөө амьд явах эсэх , сайн явах эсэхээ хүн өөрөө шийднэ. ӨӨрийн бурууг хүн рүү чихдэг арчаагзй монгочууд....Амиа хорлох явдал дэлхий даяар дүүрэн байна. Баячуудын дунп ч байна...Өөрөө л амиа хайрлахгүй бол хэн ххйрлах вн дээ!!!
Зочин
2019-11-05 11:00
Bitgi hun amitnii uudag us buzarlaad vai
sda we
2019-11-05 10:55
Sda we gol buzarlaad
Зочин
2019-11-05 10:34
Сургууль дээр нь ямар нэгэн дарамт байсан юм биш байгаа...
Ээж
2019-11-05 10:18
Бас л Төррүүгээ дайраад унах шалтаг хайгаад унасан байна Наад хүүхэд чинь сургалтын төлыөрөасөө болоогүй өөрөө өр тавьчихаад гэрийнхэндээ хэлж чадахгүй л байсан байхгүй юу оюутнууд шоунаас болж байж ч мэднэ юм л бол Төр төр гэж байхаар ажил хийсэн бол дээр дээ!
gerel
2019-11-05 07:37
hetsuu bna shdee ajil oldohgui olson mungu ni hureltsehguu .Herwgtsee garaad ur tawina nuguuhuu tulj chadahgui bol awsan hundee chichluud hetsuu shdee uhehees uur arga alga.Amidrana gedeg uhaan yum gej unen shuu.
Mungunsum
2019-11-04 20:27
Mongol turiin archaagui bdal. Zaluusn xurtel argaa baraad amidrah sonirxolgui amia xorloj bn. Tur tolgoilson nowshnuudaa ard tumen chin udaan huleehgui. Saddam xuseini deglemig eserguutsej xugshuun deern dewseldeg shig bid udaan huleej chadhgui. Janjini talbaid tsusaa ursgasan ch belen bna
Амандых
2019-11-04 00:03
Талийгаачийн эцэг, эх, төрөл төрөсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоо нийгэмд маань өвгөд хөгшид, ажилчин, эмч, багч, албан хаагч, бизнесийнхэн, оюутан сурагч хэн хүнгүй бүгд бусдад өр төлбөртэй хүнд хэцүү амьдралтай, сэтгэлийн гүн хямралтай, тэрнээс болж юу юугүй амиа хорлох, үхэл, хагацлалын ирмэг дээр байгаа шүүдээ.
Зочин
2019-11-03 20:33
Монголын төрд үүрлэсэн сүрэг хулгайч луйварчдаас болж ард түмний амьдрал доройтсоор байна .2020 оны сонгуульд эдний нэгийг ч сонгохгүй байх хэрэгтэй шүү. нөхөдөө.
Зочин
2019-11-03 19:32
hun er ni hemjeegee medej or tawihgui bol hetsuu shuu dee ih or tolgoi tsusdan awah ni saihan daraa ni toloh hetsuu shuu dee
Цэрэн
2019-11-03 11:25
Оюутан хүн өр тавьхаас яахав дээ жилийн төлбөр нь үнэтэй,бас сургуулийн багш нар болсон болоогүй ном шахна,хажуугаар тэр оюутан шалдан явалтай биш гутал хувцас авна эмэгтэй хүүхдийн хэрэглээ өндөр юм чинь яахав дээ хүнээс мөнгө зээлсэн бх ар гэр нь амьдрал хэцүү боломжгүй болоод л гэр орондоо хэлэлгүй явсаар өрөнд орчихгүй юу тэгээд тэрэндээ шаналж явсаар бгаад сэтгэцэд нөлөөлөөд амиа хоролж дээ хөөрхий бидний амьдарч буй нийгэм ийм л бнадаа
Зочин
2019-11-03 11:23
Өлгийд Ховд Их Сургуулийн салбар сургууль байдаг
zochin
2019-11-03 10:38
mongol uls bid chin bugl or schirtei, aimaar umaaa
Zozi
2019-11-03 09:56
Ebii dee syragch hyyhed hediin l ur tabib gj dee geriihn hdden tug ugchihgyi dee
Анхаар
2019-11-03 09:41
Ховдод сурдаг хүн хаанаас хичээлдээ явсан юм бэ? Маш тодорхой бус байна шүү.
Зочин
2019-11-03 08:31
Сэтгүүлч ээ! Мэдээллийнхээ найруулга дээр анхаарна уу. Арай дэндүү байна шүү.Өөрөө дахиж нэг уншаад үзээрэй.
Зочин
2019-11-03 07:47
Иргэн
2019-11-03 07:44
ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НӨХДИЙН АРЧААГҮЙ, байдлын байж байгаа ЦАРАЙ...
Ih naydiig esergvvtsene
2019-11-03 02:15
Arai yuma urnuus bolj hvvhed hvrtel amia horloj bhad darga nar unuudur huuli bus shiidwer gargaj huwia awchaal margash ni gadaadad ochool hvvhnii bugs ilj paaktlaal ene uls arai bisheeeeeeeeeee
Зочин
2019-11-02 23:37
Хүүхэд хүртэл өрнөөс болж(ядуурал)амиа хорлох гэж... Дээгүүр хахатлаа идэж байгаа хүмүүс үхэхдээ аваад үхэх биш ард түмэнтэйгээ хуваалцаасай.
Zochin
2019-11-02 18:28
Hetsuu yumaa. Amia horloh hurtelee ih urtei bsn yum bhdaa. Oyutan ohin yu l hiij ih ur awch chadaa gj. 5 sayaas hetrehgui bgaa daa
Зочин
2019-11-02 17:18
keyboard_arrow_up