Шүүн таслах ажилд удаа дараа саад учруулсан З.Баянсэлэнгийг цагдан хорилоо

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч дахиад л шүүх хурлыг хийж чадсангүй. Шүүгдэгч З.Баянсэлэнгэ ямар нэг шалтаг тоочсоор хойшлуулсан юм. Энэ удаа сар гаруй хугацааны дараа буюу арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцэхээр болжээ. Шүүх хурал эхлэхэд З.Баянсэлэнгэ эхлээд шүүгчээс, дараа нь шүүх бүрэлдэхүүнээс, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдээс татгалзаж буйгаа илэрхийлсэн. Гэвч ямар үндэслэлээр татгалзах болсноо тайлбарлаж чадаагүй учраас тус шүүхийн Ерөнхий шүүгч нь татгалзах саналыг нь хүлээн аваагүй. 

Бас гэрчийг шүүх хуралд оролцуулахаар хүсэлт тавьсан байна. Гэвч гэрчийг заавал байлцуулах шаардлага, гэрч өөрөө хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлж, мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгснөө илэрхийлсэн учраас шүүх бас хүсэлтийг нь хүлээж аваагүй юм. Гэтэл өмгөөлөгчөөсөө татгалзах санал гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн авч, өмгөөлүүлэх эрхээр нь хангахын тулд ийнхүү сар гаруйн хугацаагаар шүүх хурлыг хойшлуулсан юм байна. Ингэхдээ З.Баянсэлэнгийг шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хүний удаа дараагийн ийм үйлдэл нь магадгүй хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд элдэв арга хэрэглэж буй хэлбэр гэж хэргийн бусад оролцогч нь үзэж, шүүх хурлыг үргэлжлүүлэх саналаа ч хэлж байсан. Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Зангадын Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн асан Миеэгомбын Болортуяа, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, Егүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь багтдаг, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, “Шинжаан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нарын хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр анх өнгөрсөн сарын 30-нд товлосон. Гэвч З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Улмаар энэ сарын 16-нд хэлэлцэхээр товлосон ч гэрчийг оролцуулах, өмгөөлөгч нь хуралд оролцуулах гэх зэрэг хүсэлт тавьснаар өчигдөр болтол хойшлуулсан юм. Ингээд хүсэлтийг нь хангаад өчигдөр хэлэлцэхээр болсон ч мөн л элдэв шалтаг гаргасаар ийнхүү ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүллээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609518
2 эможи

зочин
2019-10-22 15:52
угаасаа усан тэнэг авгай гишүүн байсан шигээ дураараараа авирлана гэж тэнэгтэж байгаад баригджээ одоо шоронд нь шүүх хурал хийхгүйгээр явуул
Зочин
2019-10-22 11:34
keyboard_arrow_up