ШУУД: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 10 хүн амь насаа алджээ

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

ТЦА-аас зам тээврийн ослын талаар болон замын хөдөлгөөний мэдээллийг манай сайт шууд дамжуулж байна.

Амралтын өдрүүдэд ТЦА-нд 293 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас 45 хүн гэмтсэний 6 нь хүүхэд байна.

Мөн амралтын өдрүүдэд  10 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн заавал аян гэлтгүй бага насны хүүхэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд гараасаа хөтлөх гарцаар гарах, тээврийн хэрэгсэлд суулгахдаа бүс бүслүүлж зориулалтын суудалд тээвэрлэн зорчиж байхыг ТЦА-аас зөвлөж байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609481
1 эможи

Зочин
2019-10-22 00:00
Зочин
2019-10-21 13:00
keyboard_arrow_up