“Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан“ гэсэн мэдүүлэг өгчээ

2019 оны 10 сарын 19

Arslan.mn

Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 10:00 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдаад байгаа юм.

Хэргийн талаар  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна.

Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна.  Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
609451
5 эможи

зочин
2019-10-20 12:48
Ум ма ни бад ми хум.Техникийн бзрэн бүтэн байдлаа байнга шалгаж байгаарай ямар аймаар юм болоо вэ бурхан минь.
Зочин
2019-10-20 03:37
үнэхээр гунигтай
keyboard_arrow_up