Ө.Лхагвабаяр: Эрэн хайх ажиллагаа явуулсан ч 19 хүүхэд олдоогүй байна

админ
2019 оны 10 сарын 17

Arslan.mn

ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай бага насны хүүхэд алга болсон гэх асуудлаар болон Улсын хэмжээнд эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байгаа бага насны хүүхдүүдийн тухай ярилцлаа.

-АЛГА БОЛСОН ГЭХ ОХИН ЭЭЖ, ЭМЭЭ РҮҮГЭЭ УТСААР ЯРИАД УДАЛГҮЙ УТАС НЬ ТАСАРСАН-

-Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр сургуулиасаа тараад нэг охин сураггүй алга болсон гэх мэдээлэл цацагдсан шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зургаан настай Н гэх охин аравдугаар сарын 15-ны 17 цагийн орчимд 50 дугаар сургууль орчмоос алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Харин сураггүй алга болсон гэх охин тухайн үедээ өөрийн ээж болон эмээ рүүгээ утсаар ангийнхаа хүүхдийн гэрт очих гэж байгаа тухайгаа хэлсэн. Удалгүй охины утасны цэнэг дуусч ахиж гэрийнхэнтэйгээ холбогдоогүй учраас ар гэрийн зүгээс алга болсон гэх мэдээллийг цагдаагийн шуурхай утсанд ирүүлсэн байдаг. Учир нь яг хаана байгааг мэдэж чадаагүй бөгөөд олон цагийн турш олоогүй учраас ангийн багштай хамтран хайж эхэлсэн. Мөн цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд цагдаагийн байгууллагаас ар гэр болон ангийн багшийн хамтаар охиныг эрэн хайж улмаар ангийнхаа хүүхдийн гэрээс нь тухайн шөнө нь олсон байгаа.

-Ар гэрийнхэн нь өөрийн цахим хуудсанд хүүхэд алга болчихоод байхад цагдаа нар “тайван гэртээ хүлээ бай” гэсэн утга бүхий нийтлэл оруулсан байсан?

-Тухайн алга болсон гэх охины ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандан мэдээлэл өгсөн даруйд эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн. Учир нь цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон гэх дуудлага ирсэн даруйд үйл ажиллагааны код 229-т журмаар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Тэгэхээр дээрх үйл ажиллагааны журамд заагдсаны дагуу цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАФ санд нэн даруй бүртгэнэ. Ингэснээр бүх цагдаагийн байгууллага, газар, хэлтэс рүү зарлан мэдээлэл нь очдог. Энэхүү зарлан мэдээллийн дагуу бүхий л арга хэмжээгээ авч эрэн хайх ажиллагаа явуулж эхэлдэг байгаа.

-Сураггүй алга болсон гэх мэдээлэл хэсэг тараад л удалгүй чимээгүй болох тохиолдол их байдаг шүү дээ. Иргэдийн дунд алга болсон хүүхдүүд олддоггүй юм гэсэн мэдээлэл түгээмэл байдаг. Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаа явуулсан ч олдоогүй хэдэн хүүхэд байна вэ?

-Энэ иргэдийн дундах ойлголт нь их өрөөсгөл юм. Учир нь “бага насны хүүхэд сураггүй алга боллоо” гэх мэдээллийн цаана янз бүрийн шалтгаан, нөхцөл байдаг.

2019 он гарсаар нийтдээ 830 хүүхэд эрэн сурвалжлагдсан байна. Харин үүнээс 6-17 насны 19 хүүхэд олдоогүй байгаа. Сураггүй алга болсноос хойш одоог хүртэл олдоогүй байгаа хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна.

-Сүүлийн үед бага насны хүүхдийг сургууль болон гэрийнх нь ойролцоогоос үл таних этгээд хуурч авч явах гэж оролдлоо гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ талаар?

-Цахим орчинд тавигдсан хүүхэдтэй холбоотой мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллагаас шуурхай шалгадаг. Тухайн мэдээллийг худал байсныг тогтоох юм бол ХМТ-өөр дамжуулан нийтэд мэдээлэл хүргүүлдэг. Бага насны хүүхэд гэртээ ирэхгүй, сураггүй алга болсон гэх мэдээллийн ард олон шалтгаан бий гэж дээр би дурьдсан. Тухайлбал, ангийн болон ойр дотны найз нөхдөөрөө нийлж цахим тоглоом тоглох, гэртээ очих сонирхолгүй, гэрээсээ дайжсан, гадуур дэмий тэнэх сонирхолтой хүүхдүүд ч байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс үүдэн гэрээсээ зугтаад явсан хүүхэд ч бий.

Мөн сургуулиасаа орой гараад харих замдаа төөрөх ч тохиолдол байна. Түүнлэн бусдад уруу татагдаж гэмт хэргийн үйлдэл гаргах, амар хялбар аргаар мөнгө олж цахим тоглоом тоглох гэж хүн дээрэмдэх, залилах гэмт хэрэг үйлдэх зэрэг үйлдлүүд ч гаргадаг байгаа. Зарим тохиолдолд бага насны хүүхэд гэрийнхээ болон сургуулийнхаа ойр орчмоос алга болсон тохиолдол ч бүртгэгддэг. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Алга болсон хүүхдийн тухай мэдээллийг ар гэрийхний зүгээс цаг алдаж мэдээлдэг. Учир нь өөрсдөө эрэн хайж олдохгүй байгаа үедээ л цагдаад мэдээлдэг. Ингэх нь хүүхэд олох цаг хугацааг хойшлуулаад байгаа хэрэг.

-СЭРЖМЯДАГ БОЛОН УНДАРМАА ОХИН ОДООГ
ХҮРТЭЛ ОЛДООГҮЙ БАЙНА-

-Олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж Сэржмядаг болон Б.Ундармаа охин гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон шүү дээ. Эрэн хайх ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?

-Дээрх охидуудыг алга болсон цагаас нь хойш цагдаагийн байгууллагаас тасралтгүй эрэн хайсаар байгаа ч хараахан олдоогүй байна.

-Иргэд цагдаад хүүхэд алга боллоо хэмээн хандахаар тоохгүй байна зүйлийг ярьдаг. Чухам яагаад эрэн хайх ажиллагаа удаашралтай байна вэ?

-Иргэдээс мэдээлэл ирсэн даруйд цагдаагийн байгууллагаас зарлан мэдээллийг шууд эхлүүлдэг. Бүхий л хэлбэрээр ажиллаж байгаа алба хаагчдад энэ мэдээлэл хүрнэ. Хөдөлгөөнт эргүүл, эргүүлийн цагдаа, дүүргүүдийн цагдаагийн газар хүртэл эрэн хайх ажиллагаанд шууд оролцдог.

Алга болсон гэх хүүхдийг эрэн хайхад багагүй хугацаа орно. Тодруулбал, хамгийн сүүлд хүүхэд хэнтэй уулзсан, хаана байсан, хэн сургуулиас нь авсан, ямар замаар хаашаа чиглэж явсан зэрэг мэдээлийн дагуу эрэн хайж эхэлнэ. Мөн хүүхэдтэй сүүлд ярилцсан хүмүүс болон ар гэрээс нь мэдээлэл цуглуулж тайлбар мэдүүлэг авна. Энэ бүхнийг материалжуулан шалгана. Уг шалгалтын ажиллагааг тав хоногийн хугацаанд явуулаад эргээд эцэг, эх асран хамгаалагч нарт нь мэдэгдэх ёстой байдаг.

-Тав хоног эрэн хайгаад олдохгүй бол хэрхэх вэ?

-Тав хоногийн хугацаанд хүүхэд олдоогүй тохиолдолд хэрэг бүртгэл нээхээс татгалзаад материалыг хуулбарлан Эрүүгийн цагдаагийн тасаг руу шилжүүлнэ. Ингэснээр тус газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзээд эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлдэг байгаа.

-Эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө мэдээлэл хүргүүлбэл?

-Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд,  бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, сургууль, цэцэрлэгт хүргэх болон авахдаа өөрийн биеэр очиж байх шаардлагатай. Энэ нь хүүхдийг осол гэмтлээс сэргийлэхээс гадна гэмт хэрэг зөрчлийн золиос болохоос урьдчилан сэргийлдэг. Мөн бусдад уруу татагдаж буруу зүйл хийхээс бүрэн сэргийлжчадах юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хамгаалахад чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулсаар байгаа. Арга хэмжээнүүд нь эхнээсээ үр дүнгээ өгч хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт буурсан.

Ерөнхийдөө хүүхэд эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл байдлыг нь эцэг, эхчүүд бүрдүүлэх ёстой гээд хуулиараа заачихсан байдаг. Энэ тал дээр цагдаагийн байгуулагаас мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах эцэг, эх болон сургуулийн захиргаатай, ангийн багштай нь хамтран ажилласаар байна.

-Ярилцсан таньд баярлалаа. 

-Баярлалаа.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
18
ouch an post
1
confuse an post
5
angry an post
3
609358
37 эможи

Zochin
2019-10-19 23:13
24 tsag boloogui bn geed haidaggui yum bilee yagaad shuud ter darui erel hiij boldoggui yum boloo oldwol sain l biz haana ch bsan yadagiin medeelsen tsagaas ni haij eren surwajlah heregtei shuu
Зочин
2019-10-19 19:31
Яг тэр өдрөөс нь хайдаггүй юм бна лээ
Төмөрочир
2019-10-19 17:41
Цагдаа нар ах дүү амраг садан өөрсдийнх нь хүүхэд алга болуул шуудал зарлаал хайгаал эхэлдэг юм билээ харин ард иргэд очоод хэлэхээр алга болоод 24 цаг болоогүй бол болохгүй ээ гэх юм билээ амьд жишээ байгаа шүү цагдаагийн алба хаагчидаа
Зочин
2019-10-17 12:18
keyboard_arrow_up