Хоёр хоногт зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 нь хүүхэд байна

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Өнгөрсөн Бямба, Ням гарагт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 451 дуудлага мэдээлэл иржээ.

Ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 нь хүүхэд байсан бол нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравын урд замд Тоёота Приус маркийн машины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн Сүхбаатар дүүрэг, “Их тамир-1” тавилга, хаалганы үйлдвэрийн урд замд Тоёота Приус маркийн машины жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсон, ачаа ачиж байсан Hyundai porter маркийн машины араас мөргөж жолооч 35 настай, эрэгтэй нас барсан харамсалтай осол гарчээ.

Хоёр хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Иймд “Дураараа биш дүрмээрээ” тээврийн хэрэгслийн жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:

Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах

11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 

11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

11.4. Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.

11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609229
1 эможи

Зочин
2019-10-14 13:05
keyboard_arrow_up