9 давхраас унах гэж байсан 3 настай хүүхдийг Цагдаагийн ахмад ажилтан аварчээ

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Энэ сарын 5 ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 3 настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварсан бичлэг олон нийтийн анхааралд ороод байна.

Бичлэгт бага насны хүүхэд тагтнаасаа дүүжлэгдэн унах гэж байхад нь хажуу тагтнаас нэгэн эрэгтэй гарч ирэн дээш татаж авч байгаа нь гарч байгаа юм.

Тухайн 3 настай хүү гэртээ ганцаараа байсан төдийгүй тагтан дээрээсээ дүүжлэгдэн унах гэж байсан байна. Цагдаагийн ахмад ажилтан хүүхдийг амжиж  балкон даваад татаж авчээ. 

Энэхүү бичлэгийг үзэж байгаа иргэд тухайн хүүхдийг аварсан иргэнийг “Шударга журам” медалиар шагнах ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, урамшуулдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609171
9 эможи

Зочин
2019-10-12 13:51
Зочин
2019-10-11 16:38
итгэмээргүй ....
keyboard_arrow_up