Сураггүй алга болсон залууг айлын өвөлжөөнөөс олжээ

админ
2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн гуравдугаар гудамжинд оршин суудаг иргэн болох сэтгэцийн өөрчлөлтэй 40 настай Х энэ сарын 4-ны өдөр сураггүй алга болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид алга болсноос нь хойш тасралтгүй хайсаар өчигдөр Цагаан-Ус багийн Шар магнай гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөнөөс олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
609072
5 эможи

Зочин
2019-10-09 23:11
Зочин
2019-10-09 16:19
keyboard_arrow_up