Туул голоос 75 настай эрэгтэй хүний цогцос олджээ

админ
2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Туул голоос 75 настай, эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрэн доор “Туул” голд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 06:42 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 13.5 км замыг туулан 07:00 цагт очиж, Сонсголонгийн гүүрний баруун талд 400 метрт, “Туул” голын 2.5 метрийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Талийгаач нь тус дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
609068
4 эможи

Зочин
2019-10-09 23:11
Зочин
2019-10-09 16:20
keyboard_arrow_up