Дотоодын цэргийн штабаас “Зөв хэвшил, хандлага-II” аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

админ
2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Зөв хэвшил, хандлага-II” аян эхлээд байна. Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид нээлтийн үйл ажиллагаагаа энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.

Нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, бэлтгэн хурандаа Д.Чулуун, У.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Энэ үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат:

“Дотоодын цэргийн штаб байгуулагдсан цагаасаа хойш анги, тусгай салбар, салааг мэргэжлийн удирдлагаар хангахдаа юуны өмнө Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх, анги, байгууллагын албаны үйл ажиллагааг нь жигдрүүлэх, алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласаар ирсэн билээ.

Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн албаны сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, соёл хүмүүжил, соён гэгээрүүлэх ажлыг цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагаас мөрдүүлэхээр гаргасан тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

Дээрх ажлын хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, бие биенээ хүндэтгэх, захирах, захирагдах ёсны хэм хэмжээг дагаж мөрдүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй “Зөв хэвшил, хандлага-II” аяныг гурван сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөж, энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг хийж байна.

Бид энэ оны эхний хагас жилд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан “Зөв хэвшил, хандлага-I” аяныг амжилттай зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн талархлыг хүртсэн билээ.

Иймд алба хаагч та бүхэн өмнөх амжилтаа бататган идэвх, санаачлагатай оролцож, анги, салбар, байгууллага хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн, зөв хэвшил, зөв хандлагыг эзэмшиж, бусдад түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээл чармайлт гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээв.

Энэхүү үйл ажиллагааны үеэр бэлтгэл хурандаа Д.Чулуун “Уламжлал ба шинэчлэл”, бэлтгэл хурандаа У.Бат-Эрдэнэ “Цэргийн сахилгыг бэхжүүлэхэд алба хаагчийн идэвх санаачлага” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийлээ.

Мөн 05, 805 дугаар ангийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, сонирхууллаа.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609051
0 эможи

Зочин
2019-10-09 12:14
keyboard_arrow_up