34 согтуу жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.02-ны өдөр нийт 360 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 289-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.10.02-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфалтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарыг мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608812
0 эможи

Зочин
2019-10-03 12:55
keyboard_arrow_up