ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийг тендерийн асуудлаар саатуулжээ

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

АТГ-аас өнгөрсөн Даваа гарагт ХХААХҮЯ-нд шалгалт хийж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн О, Газар тариалан, хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн А нарыг саатуулжээ.

Тэднийг хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлэх юм.

Энэ талаар АТГ-аас “Тус яамны нэр бүхий албан тушаалтнуудыг тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн. Тодорхой объектуудад үзлэг, нэгжлэг хийсэн нь үнэн” гэлээ. Ахлах мэргэжилтэн О, A нарыг Дарханы гурил, тэжээлийн үйлдвэртэй холбоотой тендерийн асуудлаар саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608743
0 эможи

Зочин
2019-10-02 12:56
гоё хэлжээ
Иргэн
2019-10-02 11:40
Зөв шүү яамдын их бага түшмэлүүд албан тушаалтангуудыг одоо нэг цэвэрлэж цэгцлэх цаг нь болсон шүү арай л дэндүү авилагачид чинь төрийн яам тамгаао дүүрээд байна ажил хөөцөлцөад бүтэхгүй ямар нэг шаантаг хийж ажил гацааана бид ажлаа хийхийн тулд авилага өгнө тэгж гацаанаас гаргана ийм л байна төрийн албаныхан за тэгээд дотоододоо хоорондоо авилгалын тендэр ажлаа булаацаллана зодолдоно сошилоор элдэвээр хэрэлдэж нэг нэгийгээ гүтгэнэ за тэгээд бүр эцэст нь нэг нэгийгээ ална төрийн албааа нэг сайн цэвэрлэх болсоон
keyboard_arrow_up