“ЗАЛИЛАХ“ гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх НЭГДСЭН арга хэмжээг зохион байгуулж байна

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүд болон дүүргийн Прокурорын газруудтай хамтарч “Залилах гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх” 3 сарын нэгдсэн арга хэмжээг 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Энэ оны 9 сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд шалгагдаж байгаа нийт хэргийн 17 хувийг бусдыг залилах гэмт хэрэг эзэлж байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй, хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгаа байдалд тус газраас дүгнэлт хийж, уг арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээний эхэнд буюу 9 дүгээр сарын 16-наас 19-ний өдрүүдэд Нийслэл, дүүргийн нийт прокурор, мөрдөгч нарт залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас хэрхэн ялгах, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор практик сургалт зохион байгуулсан байна.

Arslan.mn

Нийслэлийн ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунаа, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат болон Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар сургалтыг нээж, нэгдсэн арга хэмжээний зорилгыг танилцуулан,  аяны хүрээнд залилах гэмт хэрэг  үйлдсэн  хүнийг  олж  илрүүлэх  талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсыг чанд сахиж, эрүү шүүлт тулгах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчих явдлыг гаргахгүй байх, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэн, тодорхой үр дүн гаргаж ажиллах үүрэг өгч, нэгдсэн арга хэмжээнд амжилт хүсчээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, доктор Б.Өнөрмаагаар ахлуулсан прокурорууд дээрх сургалтыг явуулсан ба Нийслэл, дүүргийн 139 прокурор, 265 мөрдөгч хамрагдсан томоохон хэмжээний сургалт болсон байна.

Сургалтын үеэр зарим прокурор, мөрдөгчтэй уулзаж, нэгдсэн арга хэмжээний талаар тодруулсан юм.

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг:

Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар хамтран “Залилах гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх” гурван сарын аян зарласан. Энэ аянтай холбогдуулан УЕПГ-ын Сургалтын төвөөс залилах гэмт хэргийн талаар практик сургалт зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтанд /2019.09.19/ Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорууд, цагдаагийн газрын мөрдөгчид бүгд хамрагдаж байна. Манай дүүргийн прокурорын газрын хяналтанд шалгагдаж байгаа нийт хэргийн 75 орчим хувь нь залилах гэмт хэрэг байгаа. Сургалтанд бүх прокурор, мөрдөгчид хамрагдаж байгаа учраас аяны хүрээнд “залилах” гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх ажиллагаанд ахиц гарах онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Дамдинсүрэн:

Эрүүгийн хуулинд заасан "Залилах" гэмт хэрэг улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 17 хувийг эзэлж байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх хувийг бас дээрх төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа юм. Энэхүү сургалтанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн мөрдөгчид бүгд хамрагдаж байгаа ба практикт шийдвэрлэгдсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийх байдлаар сургалтыг явуулж байгаа нь их үр дүнтэй, сонирхолтой болж байна.

Баянгол дүүрэг

Баянзүрх дүүрэг 

Сүхбаатар дүүрэг 

Сонгинохайрхан дүүрэг 

Чингэлтэй дүүрэг 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
608344
5 эможи

Зочин
2019-09-30 23:02
Amar amgalan asuudliig yaraltai shiidej ogooch mungu awch chdhgui bn a
Отгоо
2019-09-23 13:42
Нэг удаагийн сургалтанд 70-80 хүн цуглуулчихаад бүх хүнд хүргэх гэж хичээж байсан багшийг буруутгаж байгаа багшийн тухай л энд шүүмжлээд байх юм. Зохион байгуулсан хүмүүс нь энэ тал дээр анхаармаар, бас сургалтанд суучихаад юу ч ойлгоогүй гээд хөөрхий үнэнээ хэлээд байгаа олгой толгойтой мөрдөн прокуророо олоод чаддаг ажлыг нь хийлгэмээр. Мөрдөгч прокурор нь нэрээ нууцлаад нетний ард ингэж атаа жөтөөгөө дарж чадахгүй байхад энгийн иргэн ингэж бусдыг янз бүрээр бичиж байх нь аргагүй юмдаа хөөрхий. Сургалтын талаар нүүрэн дээр нь ил хэлж чадахгүй ардаас нь ийм юм бичээд суудаг хүмүүс хүний хувь заяа шийдэж сууж байна ш дээ.
zochin
2019-09-22 18:06
Бүгд яасан ч төвөгтэй дуутай юм гэж байсан. Атаархаад байх ч юу байхав. Өөрөө анхаарах л хэрэгтэй л дээ. Ойлгохгүй ч юу байхав. өчнөөн жил ийм хэрэгтэй зууралдлаа.
зочин
2019-09-22 12:24
өөрсдөө хүний өмнө гараад 10 үг холбоод цэгцтэй хэлчихэж чадахгүй байж яагаад ингээд биeдээ атаархаад элдвийн юм бичээд байдаг юм бол доо хөөрхийс.
Zochin
2019-09-22 11:54
Alivaa surgaltiin chanar tuhain chigleliinhee daguu zaah arga zui, surgalt sudalgaan dr undeslegdej hiigdsen bdg. Ene arga bariliin daguu zaagaad bhad oilgohgui bol oyunii homstoltoin shinj yum bishuu. Huuli zuin salbart ajilladag humuus ter baitigua logic setgelgeetei yumnii tsaad uchiriig tailah chadvartai bdg busuu. Mash heregtei chanartai olon taliin practic, medeeleltei surgalt bolson.
Зочин
2019-09-22 11:27
Unurmaa prokuroriin hicheeld hed hed suuj baisnii huvid ymar mundag bagsh gedgiig ni medne. Alivaa case iig bodit praktikt tulguurlaj undeslel sudalgaatai yaridag tsuuhun heden huulich bagshiin neg shuu. Yariad bgaa ni ch sonsogdohgui heden humuusiin hicheelees hamaagui chihend naaldatstai setgeltei zaadag shu. Amjilt
Зочин
2019-09-22 11:14
Yu ch oilgooguigee busdiin buruu gej orilj baigaa ene malnuud hereg shalgaj baina gej bodson chin bur aicjihlaa. Dandaa prokuror mordogch nar l surgaltand suusan gej oilgoson ug ni. Getel yu ch oilgoogui gej bichij baigaa hun neg bol prokuror neg bol mordon baitsaagch l baigaa. Negendee ataarhaj negniige tataj unagadag huulichid huviin os honzon ataa jotoogoo olond delgedeg ni ene salbart ni bur hevshmel boljee. Sorog setgegdel uldeej bui huulich ta tiim shudarga yum bol ner us alban tushaalaa ileer bichne uu chadahgui l dee hoorhii
Зочин
2019-09-22 11:07
Hoorhiidoo yuugaa ch oilgohgui ugaasaa chadvargui humuus iim surgaltnaas yu ch oilgohgui ni todorhoi l doo bodit surgalt gej eniig l heleh baih mash sain surgalt bolson gedgiig bugd medej baigaa l daa nuur neree nuutsalsan malnuudiin ugiig bitgii toogooroi amjilt
Зочин
2019-09-21 23:43
Амар амгалан хотгоны нарны охин сарны хүү банк бус сх г шалгаад өгөөч
zochin
2019-09-21 23:30
onormaa ch holbooni surgaltiin horooniihoniig hashraadag gene lee
Зочин
2019-09-21 21:08
ЗДГ хороонд баригдажбайгаа Амар Амгалан хотхоны захирал Гүрсоронз 500 гаад хүнийг орон сууцанд оруулах нэрээр залилан хийгээд хулгайч шиг алга болчихоод байна ..энэ залилан гэж үзэж байна анхааралдаа авч арга хэмжээ авч өгнө үү
Zochin
2019-09-21 19:52
BZD.t bairlah Amar amgalan hothonii hergiig shalgaj ogooch
Zochin
2019-09-21 19:52
BZD.t bairlah Amar amgalan hothonii hergiig shalgaj ogooch
Зочин
2019-09-21 14:39
а
2019-09-21 11:28
Амар амаглан хотхоны хохирсон иргэдийн мөнгийг бушуухан шийдээд олоод өг.
иргэн
2019-09-21 08:55
прокурор авгайнууд архичид хормой сул задгай гарууд яанаа
huselt
2019-09-21 00:29
Oyunbold prokuror yaltchgui iluu l de. Manaihan bol uriad uidaggui. Argagui huulin deer n ajillasan hun bolohooroo huuliin gargalgaa ene ter bol haritsuulashgui l dee
aaaa
2019-09-21 00:15
ttt nza sonsohod hund baisaan unen shuu
ttt
2019-09-21 00:02
yaahaara ach holbogdli n oilgodoggvi hvn be. yumig sain saihn talaas n harj bich, chadku bol zvgeer l duugai bai. Ene surig post bichsen hvmvvs gegeereh boltugai2
zochin
2019-09-20 23:55
orilood oilgoogui shuu zaasniig ni
Зочин
2019-09-20 23:46
Өнөрмаа чинь зэрэг дэв нь буучихсан биш билүү. Дураараа юм доо. Албан тушаал нэр төрд дуртай хүнүүсээ гэж
Зочин
2019-09-20 23:40
Энэ нэг бүдүүлэг хараал хэлсэн орилоо авгайгаас өөр аятайхан дуу хоолойтой хүнээр заалгаачээ.
Зочин
2019-09-20 23:18
Oron nutagt ene torliin gemt hereg iheer uildegdej bga tul oron nutgiin prokuroruudad ene surgaltiig zohion baiguulj ogooch
Зочин
2019-09-20 16:59
сайн байна.
keyboard_arrow_up