Мөрдөн Байцаах Албанаас зохион байгуулж буй “ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2019” тэмцээн эхэллээ

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойд зориулсан “Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, МБА-ны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл болон тэмцээнд оролцож буй мөрдөгч байцаагч, алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 нэгжийн 52 мөрдөн байцаагч оролцож байна.

ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нээж хэлсэн үгэндээ

Arslan.mn

“БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар анх “Мөрдөн байцаах групп”-ыг байгуулснаас хойш өнөөдөр 73 жилийн ойтойгоо золгож байгаа Мөрдөн байцаах албаны нийт хамт олонд баярын мэнд хүргэе.

Анх 1993 онд Улсын Мөрдөн Байцаах Газрын дарга, Цагдаагийн хуранднаа Д.Алтангэрэлийн шийдвэрээр “Мэргэжлийн аварга мөрдөн байцаагч” тэмцээнийг аймаг, нийслэлээс шалгарсан 43 мөрдөн байцаагчийг оролцуулан зохион байгуулж, тус газрын Чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан дэслэгч А.Эрдэнэбаяр түрүүлж байсан түүхтэй.

Мөрдөн Байцаах Албанд зүтгэж буй мөрдөгчиддөө хандаж хэлэхэд төрийн хуулийг чандлан хэрэгжүүлж, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

МБА-ны Захиргаа хяналт шалгалт үнэлгээний хэлтэсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтангэрэл:

Arslan.mn

Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг албаны даргаас өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулж байна. Тэмцээний гол зорилго нь мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мөрдөх ажиллагааны чанар үр дүнг ахиулах, цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах юм. Энэ жилийн тэмцээнд 51 нэгжээс 52 шилдэг алба хаагч шалгарч оролцож байна. Мөн тэмцээнд АТГ, Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн байцаагч нар оролцож байгаагаараа онцлогтой. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт найман төрлөөр хурд хүчээ үзэж шилдэгээ шалгаруулна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607985
20 эможи

zochin
2019-09-13 17:46
Amjilt
Зочин
2019-09-12 14:30
keyboard_arrow_up