МХЕГ: “Сауд гоби коэл транс” компаниар НӨХӨН СЭРГЭЭЛТ хийлгэнэ

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо.

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606813
3 эможи

Зочин
2019-08-15 11:23
сонирхолтой
Зочин
2019-08-15 10:33
ene metcilen mongoliin buh gazar doorhi bajalag turiih buju ard tumnii umc baih estoi . bajar hurgee
зочин
2019-08-15 09:03
эзэнгүй төр эзэнтэй болсон байна баяр хүргэе...
keyboard_arrow_up