Галд түлэгдсэн есөн хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

2019 оны 8 сарын 06

Arslan.mn

Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин 2019.08.04-ний өдрийн 21:50 цагт шатжээ.  

Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс үүдсэн болохыг тогтоосон байна. Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраажээ.

Уг байшинд Булган аймгаас нийслэлийн Налайх дүүрэг рүү явах замдаа амарч явсан нийт 15 хүн байснаас Налайх дүүргийн харьяат иргэн Х /73 настай, эрэгтэй/, Г /59 настай, эрэгтэй/, Ц /53 настай, эрэгтэй/, Н /53 настай эмэгтэй/, Н /46 настай, эмэгтэй/, Н /46 настай эрэгтэй/, Х /44 настай, эмэгтэй/, Н /43 настай, эрэгтэй/, Г /40 настай эмэгтэй/, О /21 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Х /5 настай, эмэгтэй/ нар түлэгдэж, Э /3 настай, эмэгтэй/ нас барсан байна.

Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад 2019.08.05-ны өдрийн 13:33 цагаас 18:20 цагийн хооронд ЗХ-ийн 303 дугаар нгийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 10 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ. 

Галд түлэгдсэн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс мэдээлэхдээ "Архангай аймгийн Өгийнуур сумаас галд түлэгдсэн 9 хүн манай дээр эмчлүүлж байна. Үүний 4 нь энгийн тасагт байгаа бол тав нь Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.  Таван хүний биеийн байдал хүнд байгаа" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
4
606492
8 эможи

Зочин
2019-08-06 12:32
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up