ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэл хотын таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар мэдээлэл хийнэ

2019 оны 7 сарын 25

үйл явдал зурган илэрцүүд

Төрийн ордонд 

10.00 цагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

ТЭДИ төвийн зүүн талын зам дээрээс

10:30 цагт Нийслэл хотын таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Тээврийн цагдааагийн албанаас мэдээлэл хийнэ.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн Орд галерейд 

11:00 цагт Бидний найрамдал олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

11:00 цагт Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгааллын асуудлаар мэдээлэл хийнэ.

Спортын төв ордонд

11.00 цагт  Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн дээд амжилт шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тус тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Монгол банкны байранд

12:00 цагт Монголбанкны сарын хэвлэлийн хурал болно.

“Синдура Мед” эмнэлэгт 

13.30 цагт Монгол, Төвд үе нугалмын хөдөлгөөнт гар заслын аргаар нуруу нугаламын суулт гажгийг засах анхдугаар сургалт зохион байгуулж буй бариа засалч лам нар мэдээлэл өгнө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606100
0 эможи

Зочин
2019-07-25 10:27
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up