С.Төмөрдулам: Улаанбаатар хотын хэмжээнд аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн 5,423 асуудлыг арилгахаар ажиллаж эхэлсэн

2019 оны 7 сарын 23

Arslan.mn

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Хотын стандарт, орчны аюулгүйн байдлын хяналт зохицуулалтын газар шинээр байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзэж байна.

Тэгвэл тус газраас дээрх хугацаанд ажлын алба гарган, Улаанбаатар хотын хэмжээнд аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн 5,423 асуудал буйг тогтоожээ.  

Улаанбаатар хотын Стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: 

Arslan.mn

"Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хоёр сарын өмнө байгуулагдсан. Энэ хоёр сарын хугацаанд Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг алдаглуудаад байгаа орчин тойрон, нөхцөл байдал дээр нь очиж судалгаа хийсэн. Судалгаагаар Улаанбаатар хотод нийт 5423 асуудал байна гэж тодорхойлсон. Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтарч, уг асуудлуудыг газар дээр нь очиж шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна"

Улаанбаатар хотын хот байгуулах ерөнхий хөгжлийн газрын дарга  А.Баттөмөр: "Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд барилга байгууламж барих, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, комисс хүлээн авах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Жилд дунджаар 800-аад зөвшөөрөл гардаг. Үүнд цахилгаан, барилгын гадна ажил, дээвэр, угсралтын бүх ажлууд хамаарч байгаа.

Энэ онд ямар байгууллагууд хашаа, хайстай байх талаар Нийслэлийн иргэдийн хурлаар орж батлуулсан. Мөн байнгын ажилладаг комиссын багийнхан ажиллаж байна.

Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын ажилд нэг ч яндантай барилга угсралт явуулахгүй. Барилгын хашаан дотор ус, түлээ түлдэг зэргийг бүгдийг нь зосооно. Мөн баригдсан барилга дээр нэмж барилгын зөвшөөрөл өгөхгүй байх. Хашаа хайсны стандартад нийцээгүй газар барилга байгууламж барих зөвшөөрөл өгөхгүй байх гэсэн 3 чиглэлээр нийслэлийн удирдлагууд болон манай байгууллагын удирдлагуудын зүгээс чиглэл өгсөн байгаа."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606065
1 эможи

keyboard_arrow_up