О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч эгзэгтэй үедээ байна

2019 оны 7 сарын 23

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байна. Түүний ээж хүүгийнхээ биеийн байдлын талаар захидал бичиж Mongolia for Dulguun албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Сайн байцгаана уу. Намайг Нямсүрэн гэдэг би Дөлгөөний ээж нь байна. Би одоо АНУ-ын Сан-франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна.Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна.Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа ба сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь.Ухаан ороогүй байгаа ба салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний ,уушигны,амьсгалын аппаратанд холбогдсон байгаа.

2019 оны зургаадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих,нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долоодугаар сарын 10-нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна. Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл 2 удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна. Эмч нар бага зэрэг эeрэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтэнүүдийг маш их гэмтээсэн ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд биe нь очоогүй гэж байгаа.

Дархлаа нь нялх хүүхдийнх шиг хэмжээнд очиж багассан тул гадны халдвар авах эрсдэл өндөр гээд хамгаалах хэрэгсэл өмсч хүүгийн өрөөнд орж байгаа. Ямар нэг зураг бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна. Нэг эeрэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж биднийгээ сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биeийн байдлын талаар мэдээлж байхыг хүсэвч биeийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай.

Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна. Та наргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж, аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
wow an post
yay an post
sad an post
52
ouch an post
7
confuse an post
2
angry an post
2
606056
91 эможи

Зочин
2019-07-23 11:44
аймаар!
keyboard_arrow_up