БГД-ийн тавдугаар хороонд хяналт шалгалт хийжээ

2019 оны 7 сарын 22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах иргэн Б-н барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ.

Уг барилгад Э-2205000457 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар”-ын 2018 оны 12 сарын 18-ны өдрийн МЗХ2018/29-05 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 276/2019 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-тэй сургалт үйлчилгээний зориулалттай, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 953/2019 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлт тус тус гарсан байна. Мөн БНбД 30-01-04 Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэмд эмнэлэгийн барилгаас зай хэмжээ тодорхойлсон заалт байхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606042
0 эможи

keyboard_arrow_up